ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДОНО

2019-01-25  

Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барьсан. Би цохолт хийж Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Хуулийг хэлэлцэх үед хууль хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 28-ны өдөр гэж байсныг наашлуулан нэгдүгээр сарын 25-ны өдөр болгосон.

Мөн хуулийн хэрэгжих хугацаа нэгдүгээр сарын 25-ны өдөр гэж заасан ч Дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэсний дараа хэрэгжиж эхэлдэг. Тус сэтгүүлийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ золгох юм” гэлээ.

Мөн тэрээр "Миний бие өмнө дурдаж байсан. Би ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?