ЭНЭ САРЫН "ЧАДВАРДАГ АЛБА ХААГЧ" ШАЛГАРЛАА

2019-01-28  

Алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачилгыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тус албанаас сар бүр “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулж өргөмжлөл, цалингийн тодорхой хувиар шагнаж урамшуулж байна.

Ийнхүү 2019 оны 01 дүгээр сард хамт олноо манлайлан ажилласан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнх-Амгаланг онцлон Тээврийн цагдаагийн албаны “Чадварлаг алба хаагч”-р шалгарууллаа.

Алба хаагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг нийт 7 үзүүлэлтээр дүгнэж байгаа бөгөөд тэрээр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ цагдаагийн нийтлэг үүргийн дагуу 3 зөрчил, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг илрүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохиомол түгжрэл саатлыг бууруулах зорилгоор шинэ саналыг дэвшүүлж хэрэгжүүлэн, алба болон хэлтсээс зохион байгуулсан хичээл, сургалт, хурал, зөвлөгөөнд бүрэн хамрагдаж хичээл зүтгэл гарган, сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллажээ.

Бусдыгаа манлайлж шилдгээр шалгарсан алба хаагчдаа баяр хүргэе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?