Шударга ёсыг сэргээн тогтоож, байгалын баялагтаа монгол улсын иргэн бүр үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эзэн сууж, дундаж давхаргыг буй болгохын тулд монголчууд нэгдэх учиртайг тодотгосон Нэгдмэл Монгол уулзалт энэ амралтын өдөр Орхон аймагт боллоо.
Уулзалтыг Монгол улсын Ерөнхий 26 дахь Ерөнхий сайд Алтанхуяг Орхон аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу зохион байгууллаа. Тэрээр,
ШУДАРГА ЁСЫГ СЭРГЭЭН ТОГТООХ
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ НИЙТ ИРГЭДИЙНХ БОЛГОНО
ДУНДАЖ ДАВХАРГЫГ БОСГОНО гэсэн 3 дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн асуултанд хариуллаа.
Тэрээр хэлэхдээ "Монголчууд өнгөрснөө дүгнэж, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Ийм учир НМХ-ийг байгуулж, Монголын төрд шударга ёсыг сэргээх, байгалийн баялгийг нийтийн өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана" гэлээ.