ХУУЛЬ БУСААР БААВГАЙ АГНАЖ, ХУДАЛДАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЛАА

2019-01-30  

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа Arslan.mn

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” түүхий эдийн зах орчимд саарал өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар худалдаалах зорилготой нэн ховор амьтаны жагсаалтанд орсон Хүрэн баавгайн эд эрхтэнийг /арьс, толгой/ тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдлаа.

Одоо тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа Arslan.mn

Дээрх гэмт хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлдэж, Улаанбаатар хотруу тээвэрлэн ирж, бусдад худалдаалах гэж байгаад баригдсан байна. Хууль бус ан агнах гэмт хэрэг үйлдэж, түүхий эдийг бусдад худалдаалж олсон ашиг, орлогоор амжиргааныхаа эх үүсвэрийг залгуулж, амар хялбар аргаар амьдарч байна.

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа Arslan.mn

Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. /Хууль бусаар ан агнах/

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Aagii:Yamar muuhai hargis humuus ve !!! shorond hiij gesgee 2019-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?