“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН НЭРИЙН ХЭВИЙН БООВНЫ ЭРЭЛТ ӨНДӨР БАЙНА

2019-01-30  

8eb79620b83faca61b9c6da76316ebda

Гурилан бүтээгдэхүүний салбартаа жишиг компанийн нэг байж ирсэн  “Талх чихэр” ХК-ийн  нэрийн  брэнд болох Атар, Түмэннасан  хэвийн боовны эрэлт  өндөр байна. Энэ жилийн хувьд  сар шинийн  баяр  өмнөх жилүүдтэй харьцуулахад  эрт  болж  байгаа.  Үүнтэй холбоотойгоор  “Талх чихэр” ХК-ийн хувьд  нэг сарын 12ны өдөр Атар, Түмэннасан хэвийн боовны  үйлдвэрлэлийн  нээлтээ зүүн хүрээДашчойлон хийдийн  Дамбажав тэргүүтэй лам нараар буян хишгийн ном уншуулж, MNC телевизийн Хуурнин шуугигч бөхийн барилдааныг өөрийн үйлдвэрийн  байранд  явуулж нээсэн байдаг.

Ерөөлтэй бүхнийг  шингээсэн “Талх чихэр” ХК-ийн Атар, Түмэннасан хэвийн боовны хувьд 21 аймгийн малчдын гар дээрээс авсан  шар тосоор  багсарч  гар аргаар хийж үйлдвэрлэдгээрээ бусад хэвийн боов  үйлдвэрлэгчдээс  ялгарч чаддаг. Энэ ч үүднээс  уламжлалт хэрэглэгч худалдан авагчдын  итгэлийг нэгэнт хүлээсэн байдаг. Харин  энэ жилийн хувьд  уламжлалт хэрэглэгчиддээс гадна  Атар, Түмэннасан  хэвийн боовыг сонгох хэрэглэгчид  эрс  нэмэгдэж сар шинийн баяр болохоос  өмнө  хэвийн боовны эрэлт  бий болсон байна. Энэ нь  “Талх чихэр” ХК-ийн хувьд жил бүр  хэрэглэгчдэдээ чанарыг бэлгэнд барьдгаас  үүдэлтэй хэмээн харилцагч, хэрэглэгчид  үзэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дүгнэлт:сайн байна. ядуу хувьцаа ны эздээ бүү мартаасай?мартаж болдог бол ажилчдынхаа цалинг 2 дахин нэмж ,компануудад үлгэр жишээ үзүүлээч ???? 2019-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?