ОРХОН АЙМАГТ ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ГАРЧЭЭ

2019-01-30  

Өчигдөр буюу 2019.01.29-ний 10 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфальан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдөж, Sonata6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарч, тус аймгийн Цагдаагийн газарт ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгаж байна.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг, энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй.

Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг анхааруулж байна.

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?