Сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус явуулахаар боллоо.
Энэ үйлчилгээ нь битүүний өдрөөс эхлэн 10-ныг дуустал явах бөгөөд Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд рейлбус, шинийн 1,2,3-нд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дарханы чиглэлд нэмэлтээр галт тэрэг явуулна.
Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирэх аж.
Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна. Мөн Дархан-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг Дарханаас 10.25 цагт хөдөлж 12.20 цагт Сүхбаатар өртөөнд хүрэх бол Сүхбаатараас 13.05 цагт хөдөлж, 15.01 цагт Дархан өртөөнд ирнэ.
Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус үнэ :
Том хүн-14.600 төгрөг
Хүүхэд-6400 төгрөг байна.
Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дархан чиглэлийн галт тэрэгний үнэ :
Том хүн - 2900 төгрөг,
Хүүхэд 1000 төгрөг байхаар тус тус тооцсон байна.