У.ХҮРЭЛСҮХ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

2019-01-31  

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг 1-р улиралд багтаан олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.

У.Хүрэлсүх хэлэхдээ “Өнгөрсөн онд 724 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ орлогоос хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хүртээх учиртай. Монгол хүн болж төрсний хувьд, монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх учиртай. Баялагтаа эзэн байх хамгийн том алхам бол энэ юм. Энэ ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

Цаашид засгийн газарт ашигт малтмалын салбараас олж буй орлогыг иргэддээ хуваарилах бодлого барихаа онцлон тэмдэглэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Утаанаас айгч:Аманд ч үгүй, амарт ч үгүй хэдэн төгрөгийг Хишиг нэртэй тараагаад яахнав дээ Ерөнхий сайдаа, тэрний оронд утаа бууруулах гээд монгол инжинерүүд чинь янз бүрийн арга технологни санаачлаад байхын, тэрийг анзаарч байгаа судалж байгаа байгуулга албан тушаалтан байна уу таны эргэн тойронд. 80м өндөртэй янданг утаа ихтэй газруудад байршуулаад утааг хотын агаар мандал руу гаргана энэ тэр гээд. Тараах мөнгөөрөө энэ мэт ажилуудаа санхүүжүүлээчээ тэгвэл тэр чинь жинхэнэ Эх орны хишиг, цаашилбал танай засгийн газрын хишиг болох юм бишүү, ирэх сонгуульд чинь их л нэмэр болох байх даа 2019-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?