ОРОН НУТГИЙН ЗАМД ГҮЙЦЭТ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ БУРУУ ХИЙСНЭЭС ОСОЛ ИХ ГАРЧ БАЙНА

2019-02-06  

Бүртгэгдсэн зам тээврийн ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, эгнээ байр эзлэх болон уулзвар нэвтрэх журам зөрчсөнөөс дийлэнх осол гарч байна. Мөн бага насны хүүхдүүдийг буруу тээвэрлэснээс болж осолд орж байна.

Сар шинийн өдрүүдэд иргэд золголт хийхээр хөдөө орон, нутгийг чиглэх хөдөлгөөн эрчимжиж Баянзүрх, 22-ын товчоо, Налайхын замуудад ачаалал ихэсч, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн автозамууд тээврийн хэрэгслийн тоо ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна.

Тухайлбал: Баяр, амралтын өдрүүдэд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт асфальтан замд H.Sonata маркийн автомашин онхолдож, 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн мөн Дундговь аймгийн нутаг “Булангийн говь” гэх газар T.Crown маркийн автомашин N.Fuga маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байх нь хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх зэргээс шалтгаалж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг орон нутагт суугаа элгэн садандаа энх мэнд очиж золгохын тулд Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй зөв сонгон зорчихыг зөвлөж байна.

 

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?