ТҮВДИЙН АРД ТҮМЭН ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2019-02-07  

Түвд үндэстнүүд заншил ёсоор, үндэсний дээл хувцсаараа гоёж, баялаг агуулгатай уламжлалт соёлын үйл ажиллагаа зохион явуулжээ. Түвдийн тооллын сар шинэ бол хамгийн том баяр төдийгүй уламжлалт соёлын өвөрмөц онцлогтой наадам юм. Түвдийн тооллын сар шинийн битүүний үдэш, гэр бүлээрээ цугларч, гүтү хоол иддэг. Гүтү хоол гэж гурил, мах, самартай агшаасан будааг хэлдэг.

ТӨЗО-ыг ардчиллаар чөлөөлснөөс хойш, Жемулүн Түвд дууриар төлөөлөл болгосон Түвдийн уламжлалт соёлыг үр ашигтай хамгаалж, Түвд дуурь, ардын дуу бүжиг эрчтэй хөгжжээ. Түвдийн тооллын жил бүрийн сар шинийн баярын үеэр, Түвдийн соёлын өвлөгчид багаа дагуулж, хөдөө орон нутгуудад очин, уран сайхны тоглолт хийдэг байна. ТӨЗО-ыг ардчиллаар чөлөөлсөн 60 жилд, ялангуяа 2005 онд Төрийн зөвлөлөөс биет бус соёлын өвийг хамгаалах ажлыг эхлүүлснээс хойш, Түвдийн 3 төрлийн соёл НҮБ-ын биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлээр бүртгэгдэж, 89 төсөл, 96 соёлын өвлөгч үндэсний зэрэглэлийн жагсаалтад орж, Түвдийн 1000 гаруй биет бус соёлын өвийн төслүүдийг хамгаалах ажил шинэ ахиц гаргасан юм. 

 

 

CNCR.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?