ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ОЛГОХООР БОЛЖЭЭ

2019-02-09  
Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас 13 суманд цагийн байдал хүндэрч эхэллээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж  цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа. Тухайлбал:Хаваржилт хүндэрсэн 13 суманд аймгийн аюулгүйн нөөцөөс 12 мянган боодол өвсийг 50 хувийн хямдралтай үнээр, 1400 уут тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр хуваарилахаар болжээ. 

ВИДЕО:


 
Өнөөдрийн байдлаар хамгийн их буюу Алтай 8 см, Үенч 7 см, Булган 6 см зузаан цастай, хамгийн бага буюу Ховд сумын нутгаар 1см цастай харин бусад сумдаар 2-5 см, хонхор, гуу жалгаараа 10-20 см зузаан цастай байна. Өвс ургамлын гарц сайтай учраас баруун 3 суманд хаваржилт, цагийн байдал төдийлөн хүндрээгүй харин бусад сумдад хүндхэн байна. Ялангуяа Манхан, Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн сумдад илүү хүндэрч болзошгүй байна. Цаашид энэ сарын 8, 9нд уулархаг газраар, 13 нд нийт нутгаар цас орох ба 2-р сарын 22 хүртэл хүйтний эрч хэвээр хадгалагдах учраас мал хаваржилт улам хүндэрч зудын байдалд орж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулллаа.
 
 
Х.АЛТАНТУЯА ХОВД АЙМАГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?