ОРОН НУТГИЙН ЗАМД БАЙНГЫН БОЛОН ХӨДӨЛГӨӨНД ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-02-10  

Цагдаагийн байгууллага баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Баярын өдрүүдээр буюу 02 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд орон нутгийн замд нийт 9 ноцтой зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж 10 хүн амь насаа алдаж 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байна.

Тухайлбал: 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай, Дундговь аймгуудад, 02 дугаар сарын 06-ны өдөр Төв, Орхон аймгуудад, 02 дугаар сарын 07-ны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдсэн.   

Бүртгэгдсэн зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон тохиолдлуудад хийж гүйцэтгэсэн мөн хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанууд эзэлж байна.

Баярын өдрүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдыг зам тээврийн гэмт хэрэг, осол гарч болох цэгүүдэд хяналт шалгалтад ажиллуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа байдалд тогтмол хяналт тавьж байна. 

Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай автозамд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажиллаж байна.

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихтэй, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаатай холбоотойгоор иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах нь та өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалах хамгийн энгийн арга зам юм.

 

ТЦА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?