ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИЖ ЯВСАН “ЛЕКСУС-470” ЖИВЖЭЭ

2019-02-11  

Шинийн 4 буюу энэ сарын 08-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Лексус-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд живсэн байна. Гэсэн хэдий ч 5 зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийсэн ч автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон аж.

Түүнчлэн  цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул   цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Doogii:ЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЯВАХГҮЙ БОЛ... !!! 2019-02-11
Булган:Иргэд нь эсэн мэнд гарсан бол болоо доо.Ёр нь цаг уурын байгуул****ас их анхааруулсан шүү дэ.Цаашид иргэд минь анхаарал болгоомжтой байгаарай. 2019-02-11
Zagdaa:IRGED N ESEN MEND BOL YAMAI DAA... ANHAARALTAI BAIGAACHEE ARD TUMEEN.UDAHGVI MUSNII BAYAR BOLNO TER VED YAH BOLJ BNAA 2019-02-11
Irgen:Musnii bayr ne yah yum bol bugd jiveh yum uu 2019-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?