АОХ-НЫ ЗАЛУУС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-02-14  

10197b5211f5e83a094b301986b79939.jpg

“Ардчилсан оюутны холбоо”-ны залуус “Ам асууя” хөдөлгөөнийг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. УИХ-д олонхийг бүрдүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаас илүү нь огт биелээгүй гэж үзэж байгаагаа АОХ-ны залуус мэдэгдээд, асуулгын хариуг ирэх лхагва гарагт ирүүлэх шаардлагатай гэв.

Татвар нэмэхгүй, шатахууны үнийг тогтвортой барина, агаарын бохирдлыг бууруулна, оюутны дотуур байрны хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ, үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгоно, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана зэрэг амлалтууд нь өдгөө огт хэрэгжээгүй байгааг залуус эрх баригчдад сануулж байна. Түүнчлэн эрх баригчид, улстөрчид худал хуурмаг бүхнээр залуусын итгэлийг сэвтүүлж байгааг онцолсон юм.

“Ам асууя” хөдөлгөөний хүрээнд АОХ-ны залуус эрх баригчид төдийгүй ёс зүйгүй урлаг, соёл, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүдээс амлалт нэхэх аж. Энэхүү хөдөлгөөн 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл үргэлжлэх бөгөөд 14 хоног тутам тодорхой сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?