Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн үйл ажиллагаа, хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.
ййМөн өнгөрсөн онд батлагдсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2019-2023 оны дунд хугацааны стратегийг танилцуулж, компанийн хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага, боломжийн талаар онцоллоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийг хөгжүүлэх замаар Баялгийн сан байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгав.
Энэ хүрээнд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг яаралтай байгуулах хугацаатай үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Баясгаланд өглөө.