ЗАЙСАНГИЙН KFC-Д ХОРДЛОГО АВСАН 20 ГАРУЙ ХҮҮХЭД, ТОМ ХҮН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2019-02-15  

Ц.Баатарсайхан захиралтай Таван Богд компанийн мэдлийн KFC-д хордлого авсан дуудлагаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар сүүлийн өдрүүдэд тус KFC-д хяналт шалгалт хийж, бүх төрлийн бүтээгдэхүүнд нь нэгбүрчилсэн шинжилгээг лаборатортоо хийж байгаа юм байна.

Бүтээгдэхүүний шинжилгээнээс гадна хордлого авсан сэжиг бүхий 60 гаруй хүүхэд, насанд хүрсэн хүнийг шинжилгээнд хамруулснаас 40 гаруйд нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Тэднээс хүндэвтэр хордлого авсан 20 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Тэдгээр 20 гаруй өвчтөний дийлэнх нь бага насны хүүхэд юм байна.

KFC-ийн хувьд нийт 12 салбартайгаас ганцхан Зайсангийн салбарт нь нэг бус удаа үйлчлүүлэгчид нь хорлого автах тохиолдол давтагдаж буй.

Хяналт шалгалтыг НМХГ-ын зүгээс хууль хяналтын байгууллагатай хүч нэмэн шалгаж байна. Лабораторийн шинжилгээний дүн тодорхой хугацаа шаарддаг тул өнөө маргаашгүй мэдээлэх боломжгүй байгаа юм байна.

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?