ХОВД ГОЛД 6 НАСТАЙ ХҮҮХЭД ОСОЛДЖЭЭ

2019-02-15  



2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай/ “Ховд” голд /Өргөрөг 480236’29”, Уртраг 910922’51”/ осолдсон байна.

Дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?