ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 02-Р САРЫН ЭХНИЙ 14 ХОНОГИЙН БАЙДЛААР 20,0 ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДСОН МЭДЭЭТЭЙ БАЙНА

2019-02-18  



Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 3164.4 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал хаваржиж байна.

Хэдийгээр хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч гэсэн аймгийн хэмжээнд хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

02-р сарын 5-аас эхлэн нийт нутгаар, 02-р сарын 12-оос 13-нд шилжих шөнө болон 13-ны өдөр ихэнх нутгаар буюу нийт нутгийн 70 орчим хувьд цас орж, цасны зузаан Алтайн салбар уулсаар 15-20 см, бусад нутгаар 2-10 см цасан бүрхүүлтэй өглөө оройдоо хүйтэн жавартай байгаа нь мал аж ахуйн хаваржилтанд хүндрэл учруулж байгаа юм.

Энэ сарын эхний 14 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд 20,0 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна. 

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?