ХОВД ГОЛД ОСОЛДСОН 6 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ОЛООГҮЙ ТУЛ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ

2019-02-20  

2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай/ Ховд голд осолдсон.

Дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 22 албан хаагч, 2 завьтайгаар, сумын Засаг даргын Тамгын газрын болон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй хүн 8 авто машин, ердийн хөсгөөр 7 хоногийн хугацаанд эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Эрлийн хугацаанд Ховд голын мөсөнд 100-аад цооног гаргаж, 100 гаруй удаа гүний шумбалт хийж голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг явуулсан боловч усанд осолдсон хүүгийн цогцос олдоогүй тул ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?