СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 9 ЖОЛООЧИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖЭЭ

2019-02-22  

2019.02.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байх бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байна. Эдгээр өдрүүдэд нийслэлд болон орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй нөхцөл байдал хэвийн байв.

Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн урд замд H.Elentra маркийн автомашины жолооч нь явган зорчигч 21, 23 настай 2 хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон,
  2. СХД-ийн нутаг 67-р сургуулийн баруун замд H.Aero city маркийн автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүний тоо 56 хувиар, гэмтсэн хүүхэд 50 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 35 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 29 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

 

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?