3-Р САРЫН 1-8-НЫ ӨДРҮҮДЭД УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА МУЗЕЙД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

2019-02-25  

БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд энэ арга хэмжээ нь ЕБС-ын хүүхдүүд болон залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, зан заншил, түүх соёлын талаар мэдлэг мэдээлэл өгөхөд оршиж байна.

Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд музейнүүд 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна. 

Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах,

Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгахыг үүрэг болголоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?