2-Р САРЫН “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2019-02-27  

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр албаны “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулж байна.

Алба хаагчдын сургалтын идэвхи, бие даан суралцсан байдал, ёс зүй сахилга хариуцлага, шинэ санал санаачлага, хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр алба хаагчдыг дүгнэснээр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Цэрэнбаатар 02 дугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа.

Шалгарсан алба хаагчийг сарын үндсэн цалингийн тодорхой хувиар урамшуулж, “Батламж” олгосон юм.

Тэрээр тус сард ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохиомол түгжрэл саатал, бүртгэгдэх зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр 2 төрлийн санал гаргаж НАЗХГ-т саналыг хүргүүлсэн мөн ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй шинэ залуу алба хаагчдад үлгэр дуурайлал болж, иргэд жолооч нартай харьцахдаа цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг баримталдаг, тэргүүнийн алба хаагчдын нэг юм.

Цаашид тус албанаас сар бүр чадварлаг алба хаагчийг шалгаруулж, урамшуулж ажиллана.

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?