Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Үүнд:
Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сан
Эрсдлийн сан
Засгийн газрын өрийн баталгааны сан
Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
Олон улсын хамтын ажиллагааны сан
Монгол судлалын дэмжих сан
Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.
Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн.
Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.
Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа. Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Тухайлбал тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Энэ талаар тодруулахад 2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад өгчихсөн гэх мэт хариулт өгч байгаа. Бүртгэлтэй утасны дугаар нь зөрчилтэй, барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зэрэг зөрчлүүд илэрсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
З.НУРЖАН