Дагестаны тѳвд, тѳв театрт янхандаж байна. Үзэгчдийг ѳмнѳ нүцгэн эр, эм хоёр тайзан дээр бэлгийн ажил хийж байхад Дагестаны эрх мэдэлтнүүд яаж нүдээ аньж, чихээ бѳглѳж, дуугаа хамхин сууж чадаж байна аа? Дагестанд Соёлын Яам гэж байна уу? Хотын удирдлага хаана байна?
"Эрчүүдийн авд" гэсэн энэ жүжиг бол Дагестан эрчүүдийг доромжилж, үндэстний соёлыг гутааж байна. Бүх эрчүүдийг, соёл, зан заншлыг уландаа гишгэж байхад тѳр хѳдлѳхгүй бол би хувиараа арга хэмжээ авна. Ард иргэдийг талбай дээр жагс гэв үү? Энэ жүжгийг хаах биш, үүнийг тавьсан найруулагч, багт арга хэмжээ авах ёстой. Үгүй бол Дагестаны ард иргэдийг жагсаалд уриална" гэж мэргэжлийн тулааны ялагдашгүй аварга ѳѳрийн цахим хуудсандаа бичсэн нь сошиал давалгааг үүсгэсэн байна.
Иван Жидков. - Би ийм зүйл болно гэж санасангүй. Энэ бол Итали жүжиг. Дэлхийн олон арван оронд амжилттай тоглогдсон. Ийм л журмаар Дагестанд тоглосон. Хабибын постын дараа над руу маш их давшиж, дайрч байна, сошиалаар.
Би мэргэжлийн дагуу л ажилласан. Харин ийм зүйл тохиолдоно гэж огт тооцсонгүй. Та бүхний соёл, зан заншлыг доромжилсон бол уучлал хүсье. Санамсаргүй юм боллоо. Ер нь Дагестанд жүжиг тавих юм бол маш сайн тунгаах ёстой юм гэдэг сургамжийг авлаа гэж ѳѳрийн инстаграмдаа бичжээ.
Н.САЙНБИЛЭГ