ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙГААС ГАШУУН СУХАЙТ БООМТ ХҮРТЭЛХ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН АВТО ЗАМД ГАРЧ БАЙГАА ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАНА

2019-02-27  

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Цогт-Цэций сумын цагдаагийн хэлтэс, Гэрээт цагдаагийн тасагтай хамтран “Таван толгой уурхайгаас Гашуун-Сухайт боомт хүртлэх нүүрс тээвэрлэлтийн замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг  02 дугаар сарын 25-ны өдөр Цогт-Цэций суманд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд зохион байгуулагчдаас гадна Сумын Иргэдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга, Цогтцэций сумын Засаг дарга болон “Оюу-Толгой” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК, “Жолооч нарын ар гэрийн холбоо” ТББ, мөн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 106 аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцож санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний үеэр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаатар хийсэн мэдээлэлдээ “Тус аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын иргэд Улаанбаатар хот болон аймгийн төвөөс сум орон нутагруу зорчихдоо заавал нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа нь  тээврийн хэрэгслийн тоог нэмж, ачаалал ихсэж байгаа нэг шалтгаан нөхцөл болж байна. Мөн уг авто зам дээр гарч байгаа зам тээврийн осол, хэргүүдийн багагүй хувийг иргэдийн болон зорчигч  тээврийн автомашинууд хүнд даацын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөх, хүнд даацын автомашинууд нь хоорондын зай тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  зэрэг шалтгаан нөхцлийн улмаас зам тээврийн осол, хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын нөхцөл байдлыг сайжруулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилт тавьж байна” хэмээн онцоллоо.

Уулзалт зөвлөгөөний үр дүнд нүүрс тээврийн автомашинууд даац хэтрүүлж зам дээр явж байгаа байдлыг таслан зогсоох, замын эвдрэл гэмтлийг цаг тухай бүрт нь засаж сайжруулах, нүүрс тээвэрлэлтэнд хөдөлмөрийн гэрээгүй явж байгаа жолооч нарыг аж ахуй нэгж дээр бүртгэлжүүлж эзэнжүүлэх, зам дагуу жолооч нарын амрах талбай, зогсоолыг цогцоор нь шийдвэрлэх, тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл болох ослын зогсолтын тэмдэг, цацруулагч, гэрэл ойлгуурыг сайжруулах, жолооч нарт гэрэлтүүлэх хантаазыг өмсүүлж хэвшүүлэх зэрэг ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн бөгөөд оролцогч талуудаас “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, ОСОЛ АВААРГҮЙ БҮС НУТАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ” уриалгыг дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

 

 

ТЦА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?