-Чи бид хоёр зэрэгцэж сууж байна гэдэг "солиотой" хийсэн уран сайхны кино үзэхтэй ижил биш юм уу? Бүх хүн нүд салгахгүй биднийг ширтэж байна гэж Ким Ун хэлсэн бол, -"Төсөөлшгүй боломж" гэж Трамп уулзалтаа нэрлэлээ.
Вьетнамд уулзалт амжилтаар өндөрлөх нь гэдэг таамаглалыг бүгд дэвшүүлж, Марриот буудалд хаалт хийх байв. Төлөвлөснөөс хоёр цагийн өмнө хаалтын ажиллагаа болох болж, бүхнийг "түргэн авахуулж", замын хөдөлгөөнийг зогсоож байгаад Марриотод бүгд байраа эзлэв. Хэвлэлийнхэн дэндүү олуулаа. Уулзалтын хоосон танхимд цулгуй ширээ л зассан байв. Гэтэл Ким Ун гарч ирсэнгүй. Трамп л гарч ирлээ. -Надаас бүх хоригийг цуцалахыг шаардсан. Тэгэх боломжгүй. Ийм хариултыг би хэлсэн. Үр дүнг та бүгд харж байна. Бид хоёулаа биш, би ганцаараа Та бүхний өмнө зогсож байна гэж тэрбээр сэтгүүлчдэд дуулгалаа. Ийнхүү Хойд Солонгос улсыг цөмийн зэсвгээ бүрэн устгахыг шаардсан хэлэлцээр үр дүнгүй өндөрлөлөө.
-"Солиотой уран сайхны кино" -Төсөөлшгүй мөрөөдөл" гэж уулзалтаа хоёр талаас дүгнэж байсан дээд хэмжээний уулзалт эцсийн дүндээ нурлаа.
О.НОМИН