ОСЛЫН ГОЛОМТ РУУ ОЧИХ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, УС СОРУУЛАХ ХООЛОЙН ХОЛБОЛТЫГ ХИЙЖ БАЙНА

2019-03-02  

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?