БҮРГЭДИЙН БАЯРААС... /ФОТО СУРВАЛЖЛАГА/

2019-03-02  

12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус баяр нь Казак түмний бүргэдээр ан хийх уламжлалт урлаг, зан заншлыг сэргээх ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжуулах мөн гадаад улс оронд сурталчилан таниулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна. 

Хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгсэл

Тэмцээнд оролцогч бүргэдчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгсэлээ үзүүлнэ. Ангийн арьс, үс, мөнгөн тоногоор гоёсон байх боловч үе үе унаганы арьсан дээл, алтан тоног гэх мэт содон зүйлс тааралдана.

Бүргэдээ дуудах

Энэ тэмцээний үеэр бүргэдчиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч үзэгчид бүргэд хир  хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.

Хамгийн чухал тэмцээнүүдийн нэг Шырга

Шырга нь ангийн арьсаар хийсэн хиймэл үнэг юм. Түүнийг бүргэдийн эзэн урт сураар оосорлож морьны араас чирхэд бүргэд мөн л уулын оройгоос тус Шыргаан дээр бууна. Зарим бүргэд нь уулын оройгоос шууд уруудан ирж буудаг байхад зарим нь эхлээд тэнгэр өөд хөөрсний дараа эгц дээрээс чулуу мэт унах нь гайхалтай.

Көкбар буюу Тулам булаацалдах

Маш их хурд хүч инерги шаардах тоглоом. Тоглоомын гол зорилго нь ямааны тулмыг өрсөлдөгч багаас булаан авч хамгаалах юм. Уламжлалт тоглоом нь 2 баг морьтой залуучуудаас бүрддэг бол зарим нөхцөлд хоёр хоёроороо тулж булаацалддаг. Багийн хэлбэр нь дотроо 2 хуваагддаг нь Тудабарай болон Каража юм. Эхний хувилбарт багууд тулмыг булаан аль ч зүгт дутан одож болдог бол, 2 дахь хувилбараар тусгай заасан цэг дээр аваачиж оноо цуглуулдаг байна. Бүргэдийн баярын үеэр анхандаа хос хосоороо булаацалддаг байсан бол одоо 2 дахь хэлбэрийг сонгон зохион байгуулж байна.

Тэнгэ Илү

Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх тэмцээн юм. Бүхэл нүүдэлчин ард түмний адил казак залуучууд багаасаа морь унаж сурдаг тул газраас юм шүүрэх энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог.

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?