АВТОМАШИНЫ ШИЛЭНД ТЕНЬ НААХЫГ ХОРИГЛОНО

2019-03-04  

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг.

Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байгаа юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг.

Иймд та бүхэн тээврийн хэрэгслийн дээрх хэсгүүдэд өнгөт хальс наахгүй байхыг зөвлөж байна. Учир нь автомашины урд салхины шилэнд тень нааж замын хөдөлгөөнд оролцсоноор дараах эрсдлүүд бий болдог. Үүнд:

1-рт Жолоочийн харах чадварыг бууруулна. Энэ нь жолооч шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй юм.

2-рт Салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээс гэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурилуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг байна. Дээрх зөрчлийн улмаас өөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг байна.

3-рт Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хориглосон хэсэгт тень нааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ.

4-рт Энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд шөнийн цагт зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг. Ухрах үедээ зам тээврийн осол гаргасан жолооч нарын 80 орчим хувь нь автомашиныхаа урд хаалганы шилний толь харагдах хэсгийг хамруулан бүхэлд нь өнгөт хальс нааж халхалсан байдаг байна.

Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч нь харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах буруу үйлдэл гаргахгүй байхыг ТЦА-аас зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?