“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2019-03-06  

Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. 

Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Онцгой байдал зарлах нь үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцохгүй.  Зөвхөн шаардлагатай санхүүгийн материалыг шалгана.

“Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт үйлдвэрт очиж ажиллана. 

Мөн ЦЕГ, ТЕГ-аас мөнгө угаалттай холбоотойгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдөр прокурорт хандана. Прокурор жил орчмын хугацаанд цагдаагийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан гэж үзэж байгаа" .

Аливаа асуудлыг эцэслэх нь Засгийн газрын үүрэг бөгөөд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч ажиллана гэдгийг тэрбээр тус тус онцоллоо.

 

 

О.НОМИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?