Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр долоо хоног тутамд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулж, асуултад нь хариулдаг билээ.
Энэ удаад Ерөнхий сайд Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар гишүүдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар, Үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газар болон Хөгжлийн банкны гадаад өр эзэлж байгаа бол энэ нь ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа талаар Засгийн газраас мэдээлж буй юм.
Харин “Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн хэдхэн хоногийн өмнө жагсаал зохион байгуулж Монгол хүн бүр 14 сая төгрөгийн өртэй байгааг онцолж, гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ний 180 хувьтай тэнцсэн талаар мэдэгдээд буй.
А. САЯН