ЭРДЭНЭТЭД БОЛСОН “ТУСГАЙ” АЖИЛЛАГАА

2019-03-07  

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын  хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Онцгой байдал зарлах нь үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцохгүй.  Зөвхөн шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. Аливаа асуудлыг мухарлаж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг”  гэлээ. Ийнхүү мэдээлэл хийсний дараа “Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсэг буюу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг шууд Эрдэнэт рүү хөдлөв.

Эрдэнэтэд болсон ажиллагаанд ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл тэргүүтэй албаныхан, ЗГХЭГ, хэвлэл мэдээллийнхэн  оролцсон.

Найман албан тушаалтныг чөлөөлөв

Ажлын хэсгийнхэн очсон даруйдаа шалгалт явуулж,  “Эрдэнэт” үйлдвэрийн нэр бүхий найман албан тушаалтныг чөлөөлсөн мэдээлэл байна. Тухайлбал, тэргүүн дэд захирал, хуулийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргын орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын 23-р тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит компани болгохыг тусгасан.  Одоогоор “Эрдэнэт”-ийн ТУЗ нь ажлаа хийх боломжгүй, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн одоогийн байдлыг анхаарч үзээд албан тушаалтнуудыг чөлөөлж, албан өрөөг нь битүүмжилж байна. Ер нь бүтцийн өөрчлөлтийг хийж, хүн нэмж томилохгүй дотор нь зохион байгуулалт хийгээд явна” гэлээ. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам “Засгийн газар 1991 оны хуулийг үндэслэн  өнөөдөр ийм үйл ажиллагаа явуулж байх шиг байна. Гэтэл бид Үндсэн хуулиа 1992 онд баталсан учраас өнөөдрийн үйл явц Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Би 10 гаруй жил хуулийн салбарт ажилласан бөгөөд “Монголын зэс” корпорациас энд ажиллах санал тавьж, 2016 оны долдугаар сараас хойш ажиллаж байна. Мөн би ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн боломж байхгүй гэж бодож байна” гэлээ.

“Эрдэнэт”-тэй холбоотой баривчилгааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Ийнхүү Эрдэнэтэд “тусгай”  ажиллагаа болж байхад  хотод ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.  Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэсэн юм. Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт баривчлах ажиллагаагаа танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ёстой байсан гэж үзжээ. Цагдаагийн ерөнхий  газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг гуравдугаар сарын 5-ны өдөр саатуулан байцааж, улмаар Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

М.Мөнхбаатар: ШЕЗ, Ерөнхий прокурорт гомдол хүргүүлж байна

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мөн өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол хүргүүлж байна.  Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн байна.  Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувиар баталгаа гаргуулж, Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурлын үйл явц дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна” гэлээ.

АН:Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад яллаж болохгүй

АН-аас мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар  байр сууриа илэрхийлэв. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх ажлаа хий. Гэхдээ шударга ёс нэрийн дор хий хоосон популизм хийж, нийгмийн эмзэг цэг дээр давс цацаж хоосон улс төр хийх хэрэггүй гэдгийг сайн ойлгох ёстой. Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байна. Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргээр дагнан ажиллах хүсэлтэй бол ЦЕГ-ын дарга эсвэл Улсын ерөнхий прокурор болгомоор дүр зураг харагдаж байна. Хэн нэгэн албан тушаалтан орой бүр хүмүүсийг яллаж болохгүй. Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад ингэж яллаж болохгүй” гэлээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?