2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ГОЛ ХӨЗӨР НЬ С.ЗОРИГИЙН ХЭРЭГ

2016-04-15  

Сонгууль дөхөхөөр л С.Зоригийн хэргийг барьж авцгаадаг уламжлал тогтжээ. Холбогддог хэдэн хүн бий, үүгээр нь сенсаацалдаг бас нэг хэсэг бий. 2004 оны сонгуулиар гэхэд ЦЕГ-ын дарга асан, хурандаа Д.Мөрөн "Би сонгогдвол, маргааш энэ хэрэг ил болно" гэж сурталчилгаа хийгээд сонгогдож байсан. Сонгогдоод л энэ хэрэг замхарсан. 

Энэ маягаар сонгууль бүхэнд С.Зоригийн хэрэг анхаарлын төвд орж ирсэн түүхтэй. 2016 оны сонгуульд ч С.Зоригийн хэрэг бас л онцгой үүрэг гүйцэтгэх төлөвтэй. Эрдэнэтээс хоёр хүнийг баривчилсан. Дараа нь С.Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг барьж хорьсон. Хэрэг бараг "илэрсэн" гэж хэлэх, зарлах цагаа хүлээж байна гэж ил далд шуугих боллоо. Ш.Отгонбилэгийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг аавыг минь энэ хэрэгт хамаатуулах гэж байна гэж эсэргүүцлээ илэрхийлээд амжсан. Ийм л байдал өрнөж байна, одоохондоо.

Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих ангид хорьж байгаад 461-р ангид шилжүүлэн гурав дахь сардаа хорьж байна. Тус ангид хоригдож буй цорын ганц эмэгтэй нь Б.Булган ажээ. Түүнийг үг хэлэх, өргөдөл гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх зэрэг Үндсэн хуулиар олгогдсон нэг ч эрхээ эдэлж чадахгүй байна гэж, түүнийг шоронд нь эргэж очсон Ц.Оюунгэрэл гишүүн дурдлаа. Б.Булган "Би энэ хэргийг зохион байгуулаагүй, хийгээгүй, захиалаагүй" гэж түүнийг эргэсэн, түүнтэй уулзсан цорын ганц хүн болох Ц.Оюунгэрэлд сэтгэлээ уудалжээ. Булганыг 2016 сонгуульд гол хөзөр болгохоор бэлдэж байна гэсэн яриа хэр үнэн болохыг удахгүй мэдэх цаг ирнэ. Тэр болтол Б.Булган маш хүнд дарамтан дор хоригдох нь ойлгомжтой болжээ. 

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?