ТА АВТОМАШИНЫХАА УЛСЫН ДУГААРЫГ ТОГТМОЛ ШАЛГАЖ БАЙГААРАЙ

2019-03-11  

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн талаарх зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийн талаар та бүхэнд мэдээлэл хүргүүлж байна.

Улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн гол мэдээллүүдийг агуулдаг бүртгэлийн нэг хэлбэр юм. Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлд Автотээврийн тухай хуульд заасны дагуу улсын дугаар авч, замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

Гэвч тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нар автомашиныхаа улсын дугаар нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, зөрчилтэй хэвээр хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна.

Зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь улсын дугааргүй, улсын дугаараа нуун далдалсан, бичиглэлээ бүдгэрүүлж арилгасан, буруу байрлуулах зэргээр гэмт үйлдлээ нуун далдлах оролдлого хийх явдал түгээмэл байдаг тул цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг.

Иймд жолооч та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгажзөрчлөө арилган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?