“ХҮН”-ЫН ДАРГЫГ БҮРТГЭХЭЭС ДАХИН ТАТГАЛЗАВ

2016-04-15  

“Хөдөлмөрийн үндэсний нам”-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ. Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэв. Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БҮЛТҮҮШ:ХАХА ЭД НАР ОДОО ГОШИН ШОГИЙН ЮМ АА 2016-04-15
гишүүн:Ганбаатар ч энэ намыг бүр сүйрүүлэх гэж Ганболдыг тавьсан ш дээ. 2016-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?