ХӨВСГӨЛ НУУРАН ДЭЭР ТЭЭВЭР ХИЙЖ ЯВСАН “УАЗ-451” ОСОЛДОЖ 3 НАС БАРЖЭЭ

2019-03-11  

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, энэ сарын 09-нд Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашин живсэн гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашин болон зорчиж яваад осолдсон Цагаан нуур сумын иргэн З /46 настай, эрэгтэй/, Г /38 настай, эрэгтэй/, Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 03.10-ны өдрийн 10:27 цагаас 10:42 цагийн хооронд, автомашиныг 14:58 цагт тус тус  гаргасан.  

Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Аймгийн Онцгой комиссын ээлжит 4 дүгээр хуралдаан болж Хөвсгөл нуураар өнөөдрөөс эхлэн зорчихыг бүрэн хориглов

Хөвсгөл нуурын мөс цөмөрч амь насаа алдсан иргэд Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын иргэдийн зорчдог замаар явж байсан байна. Осол болсон газар буюу нутгийн иргэдийн зорчдог тухайн замын мөс 3-5 см байгаа нь тогтоогджээ.

Иймээс иргэдийг өнөөдрөөс эхлэн Хөвсгөл нуур болон, гол мөрний мөсөөр зам дөтлөх зорилгоор зорчихгүй байхыг анхааруулж, тогтмол эргүүл хяналтыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулан байгуулав. Тус аймгийн хэмжээнд энэ өвөл харьцангуй дулаан байсан тул гол мөрний ус эрт гэсч байгаа ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?