ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗӨВЛӨХҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2019-03-11  

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөхбодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

 Зөвлөхүүдийн зөвлөл:  

1.  О.БАТНАЙРАМДАЛ– Орон тооны Ахлах зөвлөх /ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

2.  З.СҮХБААТАР - Хуулийн бодлогын зөвлөх /ХУУЛЬЧ, ДОКТОР/

3.  Б.ТҮВШИНТӨГС - Эдийн засгийн бодлогын зөвлөх /БОСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/

4.  Д.ИДЭР - Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /ХАРВАРДЫН КЕННЕДИЙН СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

5.  Э.БОЛОРМАА - Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

6.  Б.БОЛОР-ЭРДЭНЭ - Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

7.  Б.ОНОН - Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТР/

8.  Н.ЭРДЭМСАЙХАН – Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /НЬЮ СОУТ ВЕЙЛСИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МАГИСТР/

9.  М.БАДАМЛЯНХУА - Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАГИСТР, СЭЗИС-ИЙН БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОРАНТ/

10.  A.AМАРЖАРГАЛ - Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ/

11.  Ж.ЗОЛБАЯР - Гадаад бодлогын зөвлөх /БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МАГИСТР/ 

12.  Г.БАТХУЯГ – Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / ГРИФФИТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОН ИННОВАЦИЙН САЛБАРЫН ДОКТОР/

13.   М.ГАНХҮЛЭГ – Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР/

14.  Ж.НАРАНТУЯА - Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВР, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР/

15.  Л.БОЛОР - Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /САН-ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН МАГИСТР/

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хаха:Хэхэ 2019-03-11
Арай л нэг бишээ!! :Эдэн дотор мөнчгөрөөрөө яваад сурсан хүн бараг алгаа!!! НАМ, БҮЛЭГЛЭЛИЙН бодлогоор Монголдыг ухан цөлмөх Төрийн захиргаа удирд**** гэх мэргэжлэр баруунд сурсан болсон залуучууд байна. Хүзүүгүйн адил Харвард, Оксфорд нэртэй тусгай Програмд хамрагдан төгссөн залуучууд ОюунЭрдэнийн зөвлөхүүд болсон биана. Арай л нэг бишээ!! 2019-03-12
С.Баярцогтын авгай Нарантуяагийн бууны нохой, Хүзүүгүйн нууц хүн гэгддэг эдийн засагч нөхөр энэ дото:С.Баярцогтын авгай Нарантуяагийн бууны нохой, Хүзүүгүйн нууц хүн гэгддэг эдийн засагч нөхөр энэ дотор явж байгаа нь Хачин юм даа. 2019-03-12
Amidraliig ali tsonhoor ni hardag humuus yum bol doo:saihan l bag baina. Harin bodit baidliig hit tusuuluh nuhduud gedegt shuud ergelzev 2019-03-12
Irgen:Ene zaluu humuus ihgeed nam dagaad uls turd gunzgui orov oo ho gej. 2019-03-13
Батням:Жор мэддэг ламаас зовлон үзсэн ЧАВГАНЦ дээр гэж,,, 2019-03-14
зориг:Ажлыг мэдлэгтэй нь биш сэтгэлтэй нь хийдэг юм шүү. Олон талаас нь асуудлыг харья гэвэл Монголд төгссөн, ажилласан . Инженер техникийн ажилтан гэх мэт баг байсан бол дээр дээ. Нэг ном заалгасан хүмүүс яг нэг талаас нь л бүгдийг харна. Үүнийг би ажил дээрээ жинхэнэ утгаар нь мэдэрчихээд сууж байна. Засгийн газрын хэргийг зөв зохионо гэдэг бол зохион бүтээх багийг зөв бүрдүүлнэ гэсэн үг. Гэхдээ эдгээр залуус эх орноо гэсэн үнэн сэтгэлээр ажиллана гэдэгт итгэж байна. Тэгвэл ямарч асуудалгүй бүх зүйл ОК болно. АМЖИЛТ 2019-03-15
турш****:доктор профессорууд ихэдвэл ажил балладаг юм даа. 2019-03-18
зочин:Сайхан инээсэн залуучууд байна, Ард түмэн чинь та нараас монгол хэлээр бичиг баримт сайн бичдэг, монголын түүхээ хир зэрэг уншсан болоод ойлгосон, монгол ёс жаншил, урлаг соёлыг хир зэрэг хүдэтгэдэг , нөхөр хань, эцэг эх хүүхдүүддээ хир зэрэг хүдэтгэлтэй ханддаг цаашлаад ард түмэндээ үнэнч зүтгэх хат суусан эсэх гээд их олон асуудалд хариулт авахыг хүсэх болно.Энэ бүх асуудалын хариулт та нарын харьцааны соёл, сэтгэлгээний цар хүрээг харуулна. Амьдрал хартай, цагаантай ч зөв замаар явбал зөөлөн зөөлөн хорвоо. Амжилттай явах эсэх нь цэвэр өөрсдийн чинь мэдлэг чадвараас хамаарна. АМЖИЛТ. 2019-03-21
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?