2019 он гарсаар 1-р сард л гэхэд Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний экспорт Гашуунсухайт-Ганц модныхоос давсан үзүүлэлттэй гарчээ.
Шивээхүрэн-Сэхэ боомтоор 1-р сард 978.8 мянган тонн нүүрс экспортолсон байна. Нарийн сухайтын бүлэг ордоос олборлолт хийж буй “Монголын алт”, “Өсөх зоос”, “Саус гоби сэндс” гэх зэрэг хэд хэдэн компани энэ боомтоор нүүрсээ экспортод гаргадаг. Мөн л энд 8000-9000 мянган монгол залуу орон гэрээсээ хол, мөнгө олох, амьдрах “их үйлст” зүтгэж буй.
Гэтэл энэ замд ч мөн орон гэрээсээ хол, аз жаргалаар дутагдсан монгол эрс осол аваарт орж, алтан амиа алдсаар байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу /3-р сарын 9-10/ нүүрс тээврийн шланз маркийн машинууд хоорондоо мөргөлдөж нэгнийх нь бүхээг тэр чигтээ салан унаснаар нэг монгол залуу амиа алджээ.
С.ЧИМЭГ