“УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК” БҮХ АВТОБУСЫН ХЯНАЛТЫН КАМЕРЫГ БҮРЭН АЖИЛЛАГААНД ОРУУЛНА

2019-03-13  

Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны 03-р сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм.

Тус зөвлөгөөний үр дүнд “Улааанбаатар Смарт карт ХХК”-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болсон юм.

“Улаанбаатар Смарт карт ХХК” бүх автобусын ХЯНАЛТЫН КАМЕРЫГ бүрэн ажиллагаанд оруулна Arslan.mn

“Улаанбаатар Смарт карт ХХК” бүх автобусын ХЯНАЛТЫН КАМЕРЫГ бүрэн ажиллагаанд оруулна Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Бэлнээр мөнгө авах, өгөх асуудал их байдаг шүү дээ. Камер нь ажиллахгүй байгаа автобусыг шугаманд гаргахгүй л байл даа. Бас манай иргэд мөнгөө жолоочийн халаасанд биш, ул****а оруулвал, нийтийн тээврийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагаа ухамсарлах хэрэгтэй 2019-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?