ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-03-14  

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ны өдөр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Татьяна Будаева, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч болон Оросын тэргүүлэх 36 их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцлоо.

Оросын боловсролын үзэсгэлэн өнөөдөр 15:00 цагаас Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээлтээ хийх бөгөөд мастер хичээл явагдаж мөн их дээд сургуулиудын төлөөлөгчид сургуулийн суралцах орчин, дотуур байр, чөлөөт цагаа өнгөрөөх боломжуудын талаар эцэг эх, сурагчдад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм.

Мөн түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр сугалаа явуулж Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх орос хэлний дамжаанд үнэ төлбөргүй суралцах нэр бүхий гэрчилгээг гардуулах юм байна.

Харин маргааш буюу 3 дугаар сарын 15-ны 17:00 цагт Russia Study сайтын онлайн бүртгэл дуусах бөгөөд 3 дугаар сарын 18-22-ны хооронд тэтгэлгээр суралцах элсэлтийн шалгалтууд явагдаж эхлэнэ.

Техникийн чиглэлээр суралцахаар горилогчид математик болон орос хэлний хичээлээр,анагаах ухааны чиглэлээр суралцахаар шалгалт өгөх сурагчид хими болон орос хэлний шалгалт өгөх юм байна.  

Монголд одоогоор ОХУ-ын их дээд сургууль төгссөн 60 мянга гаруй хүн ажиллаж байна. ОХУ Монгол улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа нь Монголд хуваарилагдаж байгаа хуваарийн тооноос шууд хамаарагдаж байна.

Өмнө нь 200 хүрэхгүй хуваарь Монголд ирдэг байсан бол 2018-2019 онд 500 хуваарь ирсэн байна. Мөн Орос орон Монголын найрсаг хөршийн харилцаатай учир Монголын оюутнуудыг найрсаг дотно хүлээж авдаг гэдгээ Оросын Холбооны улсаас Монголд Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч хэлж байлаа.

 

З.НУРЖАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?