ОХУ-ын Сансрын корпораци, 3 нисгэгчтэй “Союз-MS-12” сансрын хөлгийг энэ сарын 14-нд хөөргөж, тойрог замд оруулсан байна.
ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр Москвагийн цагаар 14-ний 22 цаг 14 минутад “Союз-MS-12” нисгэгчтэй сансрын хөлгийг “Союз-FG” зөөгч пуужингаар Казахстаны пуужин хөөргөх Байконур талбайгаас хөөргөлөө. Сансрын хөлөг тойрог замдаа нэгэнт орсон бөгөөд хөөргөснөөс 6 цагийн дараа Олон улсын сансрын станцтай холболт хийлээ гэжээ.
Тэд сансарт 204 хоног байж, эм эмнэлэг, биологийн зэрэг салбарын 59 туршилт хийх, задгай сансарт гарах зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
О.НОМИН