2020 ОНД ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АШТ ЕВРОПЫН 12 ХОТОД БОЛНО

2019-03-18  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2018 оны 12-р сард сугалаа оноолт явагдсан. Европын 55 багийг 10 хэсэгт сугалаагаар оруулсан. Хэсэг бүрээс 2 баг ЕАШТ-нд оролцох эрх авна. Дээр нь 4 багийг нэмж шалгаруулж, нийтдээ 24 шигшээ баг оролцоно. Энэ бол 55 орны бараг тэн хагасад ойртох тоо. ЕАШТ Италийн Рома хотод эхэлж, Европын 10 орныг дайрч, финалын тоглолт нь Английн Лондон хотын цэнгэлдэх хүрээлэнд болно. - Энэ жил бол Европын Хөлбөмбөгийн Холбооны түүхэн 60 жилийн ой тохиож буй. Тиймээс 2 улс биш, европын 12 орныг сонгосон. Нүсэр арга хэмжээ болно. Европ тив тэр даяараа хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдөө оролцож, дэлхий нийтийг шуугиулна. Ингэж Европын ХБХ-ны дэд ерөнхийлөгч Жоржина хэллээ.
 
 
 
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?