“ТА БИ ТА” ГЭХ ЗАРЧМААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО УУ

2019-03-18  

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16-17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.

Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Нийслэл хотын хэмжээнд мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг үзвэл тээврийн хэрэгсэл хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчихдөө автомашинуудтай мөргөлдөж, шүргэлцэж осол гаргаж байна.

Иймд жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, 1 хором хүлээж ТА БИ ТА гэх зарчмаар хөдөлгөөнд оролцвол аливаа уур бухимдал, стресс, осол үгүй хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Тухайлбал:

БЗД-ийн Цагдаагийн академийн өргөн чөлөө Жанжин клубийн хойд замд T.Pruis маркийн автомашин нь H.Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 47 хүн гэмтсэн,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Төмөртэйн бригад” гэх газар шороон замд тарктор хөдөлгөөнд оролцож байх үед нь зорчигч 11 настай, эрэгтэй О унаж амь нас нь хохирсон хэргийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 жолооч, 3 явган зорчигч осолд өртөж, холбогдсон байна. 

 

 

ТЦА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?