ЦАСАН ШУУРГА ШУУРНА

2019-03-18  

Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Маргааш өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Mаргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19- нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 17-ны 20 цагаас 03 дугаар сарын 18-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 9-14 градус, Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө  хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

 

19-нд нутггийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Маргааш нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

 

 

УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?