ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Н.ЭНХБАЯР ЯАГААД ЯЛАХ ВЭ?

2019-03-19  

Түүнтэй өрсөлдөх нэр дэвшигч олдохгүй байна. Бүгд түүнээс "айж" болгоомжилж байна. Аймгийн засаг дарга Ганбямба - Би дэвшээд ямар ч нэмэргүй. Унана. Тэгэхээр би дэвшихгүй. Харин сайн нэр дэвшигч өгөөч. Дэмжие л гэж хэлж буй. У.Хүрэлсүх өөрийгээ дэвших шаардлагагүй гэж үзэж буй. Харин энэ нөхөн сонгуулийг үл тоож байсан С.Эрдэнэ л ганцаараа нэр дэвшигчийн эрэлд мордсон. Яагаад гэвэл түүнд бүлэг байгуулахад нэг гишүүн дутаж буй. Энэ үүднээс нөхөн сонгууль АН-д л үнэ цэнэтэй болсон. Гэхдээ энэ тойрог дээр Алтанхуяг дэвшиж, АН-ын нэр дэвшигчийн саналыг хурааж, С.Эрдэнэд "гай" тарих, түүнийг ганцаардуулах нөхцөл үүссэн. Тиймээс энэ тойрогт ялах Н.Энхбаярын магадлал дээшилсэн. Түүнийг Х.Баттулга, түүний багийн гишүүн болох Алтанхуяг, З.Энхболд нар дэмжиж буй. Н.Энхбаяр өөрөө ч, намын гишүүдийнхээ хамт Хэнтийн тойрогтоо хэд хэдэн удаа ажиллаад амжсан. Судалгаагаа ч хийсэн. Хамгийн гол нь түүнээс улс төрийн бүх гох дэгээг энэ удаа мулталсан. Ерөнхийлөгчийн сонгууль ард хоцорсон тул Энхбаярыг хориод байх ч шаардлагагүй болсон. Дээр нь, Ц.Элбэгдоржид "дайн зарласан" Х.Баттулгад сайн дураараа хүч хавсрах нэмэлт хүч ч илүүдэхгүй. Энэ бүхэн нь нэгэн цагт Монголын "хаанаар" өргөмжлөгдөж байсан Н.Энхбаяр Монголын Их улс төрд дахин ирж буйг зарлах цаг ойртсоны бүхэн дохиог илэрхийлж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:chaan N.Enchbayr dandaa chudlaa yrij ulam chunalttag. 2019-03-21
Бла:Энхбаяр ялаад гараад ирвэл бид ямар тэнэгдүү вэ гэдэг нь л харагдах байх даа. 2019-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?