Зодгоо тайлаад, Киев хотын даргаар ажилласан Украйны боксчин В.Кличко дахин 3 тулаан хийхээр рингендээ буцаж ирлээ. Өмнө нь, нэг тулааны хөлсөнд 15 мянга, сайндаа л 20 мянган ам.доллар авч байсан түүнд Оросын хүнд жингийн боксчин Поветкинтэй тулалдвал 30 мянгыг өгөхөө зохион байгуулагчид амласан байна. Гурван тулаанд нийт 80 мянган ам. доллар өгөх шийдвэр нь өндөр албан тушаал хашсан, хөрөнгөжсөн, чинээлэг Кличког дахин ринген дээр гарах хөшүүрэг болсон байна.
О.НОМИН