НАЗАРБАЕВЫН ТОМ ОХИН Н.ДАРИГА КАЗАХСТАН УЛСЫН 2 ДАХЬ ХҮНЭЭР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

2019-03-21  

Нарсултан Назарбаев 78 насандаа, Казахстан улсын ерөнхийлөгчийн суудлаа Сенатын дарга Касым Жомартом Токаевт ( УИХ) сайн дураараа шилжүүлсэн. Энэ тухайгаа телевизээр мэдэгдэж, - К.Ж.Токаев бол хүмүүжилтэй, мэдлэг, боловсролтой, зөв хандлагатай хүн гэж би үздэг. Энэ хүнд улс орныхоо жолоог атгуулах нь мэргэн шийдвэр гэж үзэж байна гэж Назарбаев үүрэгт ажлаасаа буухдаа онцлон хэлсэн.

Токаев ерөнхийлөгч болсноор Сенатын даргын суудал суларсан. -Миний хувьд Сенатыг удирдах хамгийн зөв хүн бол Дарига Назарбаева юм. Тиймээс түүний нэрийг Казахстан Улсын Сенатын даргад дэвшүүлж байна гэж чуулганы хуралд Токаев танилцуулсан байна. Сенатын 44 гишүүн санал нэгтэйгээр Назарбаевын том охин Дарига Назарбаевыг Сенатын даргаар баталлаа. Ингэснээр Назарбаер буусан ч том охин Дарига Назарбаевыгаа Казахстан Улсын хоёрдугаар хүнээр батламжлуулж чадлаа гэж Интерфакс мэдээллээ.

 

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?