НИЙСЛЭЛ АСТАНАГ НИЙСЛЭЛ НУРСУЛТАН БОЛГОЖ ӨӨРЧИЛЛӨӨ

2019-03-21  
Казахстан улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Касым Жомарт Токаевт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин баярын цахилгаан утас илгээлээ. К.Токаев бол дүр төрх нь өөр боловч, Нурсултан Назарбаев юм гэж Интерньюс бичиж байна. Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хамгийн түрүүнд Казахстан улсыг хөгжүүлэхэд гавьяа байгуулсан Нурсултан Назарбаевт талархал илэрхийлж, Казахстаны нийслэл Астана хотыг ерөнхийлөгч Назарбаевын нэрээр нэрлэх шийдвэр гаргалаа.
 
Ийнхүү Казахстан улсын нийслэл энэ өдрөөс эхлэн Нурсултан гэдэг нэрийг зүүх болов. Мөн Назарбаевын охин Даригаг Казахстан улсын хоёрдугаар хүнээр өргөмжлөв. Түүнчлэн Н.Назарбаевт Казахстан улсын үндэсний удирдагч гэдэг цолыг бүх насаар нь эзэмшүүллээ. Ажлаа өгсөн хэдий ч, Назарбаев их улс төрөөс хөл гараа огт татсангүй. Тэрбээр Казахстан улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга, улс төрийн Нур-Отан намын даргын албан тушаалаа хадгалан үлдлээ. Ийм л нэг ингэсэг түрэх төдийтэй зүйрлэм улс төрийн өөрчлөлтийг Казахстан улс энэ өдрүүдэд хийсэн болов.
 
 
К.Токаев тангараг өргөлөө. Тэр бол Назарбаевын замналаас нэг ч см хазайхгүй.
 
 
 
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?