Н.ЭНХБАЯР: МОНГОЛД БУРУУТАЙ ХҮМҮҮС ХУУЛИАС МУЛТАРЧ, ХАРИН ҮНЭНИЙГ ИЛЧИЛСЭН НЭГЭН ШОРОНД ОРДОГ БОЛСОН

2019-03-21  

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрдэнэтийн 49 хувийг хурдан буцаан авч ард түмэнд хувьцаа болгож тараах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Хууль, шүүхийн байгууллагууд МАНАН-гийн тушаалаар ажиллаж байна.

Өнөөдөр Монголд Хууль шүүхийн байгууллага эсрэгээрээ ажиллаж байна Буруутай хүмүүс хуулиас мултарч, үнэнийг илчилсэн хүмүүс буруутан болж байна.

Цаашлаад үнэнийг илчилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж шоронд хийж тэднийг нийгэмд буруутай мэтээр ойлголт өгдөг болж. Энэ бүхэнд шүүх цагдаагийн байгууллага гар бие оролцон хутгалддаг болсон нэгэнт эхнээсээ илчлэгдэж байна" гэсэн бол. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: Намайг 60 тэрбумын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж гүтгэсэн. Гэвч өнөөдөр тэд үнэнд гүйцэгдэн ийм зүйл хийсэн болох нь тодорхой боллоо. МАНАН бүлэглэл үнэн юм ярьсан хүнийг гүтгэн доромжилдог. Цаашлаад цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг сүрдүүлдэг.

Н.Энхбаяр даргыг цагдаад дуудсан гол зорилго нь шоронд оруулж, ярих эрхийг нь хаах гэсэн нэг хэлбэр.  

Хэнтийд болох гэж байгаа нөхөн сонгуультай холбоотой гэж манай нам үзэж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн бас нэг жүжиг.

Мөн шүүхийн байгууллагын шүүгч нар хар тамхины хэрэгт холбогдсон энэ талаар мэдээллийг би маргааш дэлгэх болно.  Сагсай прокурорын тухай би анх дэлгэж тавихад, намайг тэнэг мулгуу худал ярьж гүтгэлээ хэмээн тухайн үед үзэж байсан.  Надад худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн би мэдээд байгаа юм биш, хүмүүст олон баримт байна. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно. Энэ бол зөвхөн Сагсай гэдэг хүний тухай биш, тийм хүмүүсийг ашиглаад ард нь цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн суугаад байна. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр эдийн засгийн том бүлэглэл ажиллаж байна" хэмээн хэлсэн юм.

 

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уншигч:Энхбаяр аа Та гэмгүй хүн биш, түүндээ тохирсон ял шийтгэлээ хүлээсэн. Үйлийн үр гэж байдаг юм. Чиний үед чиний даалгавраар танай шүүх цагдаагийнхан олон гэмгүй залуусыг шоронд хийсэн. Чи түүнийхээ үйлийг үүрсэн. Одоо битгий гонгино. Цаашид шударга байхаа бод. Алтанхуягийн засгийн газрын үед танай нам хамтран засаг барьж байх үедээ танай сайд нар яаж идэж ууж байсан нь одоо болтол дуусаагүй гэмгүй хүмүүс болох гээд гонгиноод л байна. Больж үз дээ. 2019-03-22
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?