УЛС ТӨРИЙН НАМЫН ДАРГА, УДИРДЛАГУУД ӨДӨР ШӨНӨГҮЙ УУЛЗАЛДАЖ БАЙНА

2016-04-16  

Сонгууль хаяанд дөхсөн, СЕХ -нд сонгуулийн хөтөлбөрөө, хэн хэнтэй эвсэж орох болсноо энэ 4-р сард багтааж өгөх ёстой. Ирэх сарын 5 гэхэд нэр дэвшигчдээ тодруулсан байх шаардлагатай. Тиймээс намын дарга, намын удирдах бүрэлдэхүүнийхэн ёстой "орондоо унтах завгүй" л уулзалт, хэлэлцээр хийж байна.

Эрх барьж байсан болон эрх баригч намуудын рейтинг нийгэмд унасан нь жижиг намуудад ихээхэн боломж болон харагдаж байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн жижиг намууд өөр хоорондоо ихээхэн уулзаж буй боловч, олуулаа нэгдэж эвсэж, нэг том хүчин болох мөрөөдөл нь тасарч эхэлсэн мэдээлэл ч гарч эхэллээ. УИХ-ын 2016 оны сонгуульд цөөн оролцогч оролцоно гэж үзэж байсан урьдчилсан таамаг эвдэрч байна гэж хэлж болно. Сонгуульд олон субъект оролцох нь ойлгомжтой боллоо.

Тэдний нэгдэж чадахгүй нь, нэгдүгээрт сонгуулийн хуультай, хоёрдугаарт бие биедээ итгэж чадахгүй, гуравдугаарт намын удирдлагуудын дийлдэшгүй амбиц, дөрөвдүгээрт ордог урвах, эвслээ орхих магадлал гэж ажиглагчид дүгнэжээ. Энэ бүх нөхцөл олуулаа эвсэх шийдвэр гаргахад саад болжээ. Том намуудын хувьд, энэ бол маш ашигтай хувилбар. Ирэх сонгуульд дахин олуулаа болох боломж. Харин жижиг намуудын хувьд, дахин дараагийн сонгуулийг хүлээхээс аргагүй болох тийм дүр зураг бий болжээ гэж шинжээчид эхний дүгнэлтээ хийжээ. Ирэх долоо хоногийн эхээр нам, эвслүүд сонгуулийн өмнөх эцсийн шийд гаргах хурлаа хийнэ.

МАН+МАХН эвсэж нэг блок болох уу, АН хэнийг элсүүлж чадах вэ?, гуравдагч хүчнүүд нэгдэж чадах уу? гэдгийн хариултыг цөөн хоногийн дараа мэдэх болно. 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:MANAN jijig namuud evsel boloh buh zamiig haajee huuliar 10 нам эвсэл болоод сонгуулиас өмнө нэг нь эвсэлээс гарвал бүгдийг хасах хуультай болгожээ. Тэгээд л нэгийг худалдаж авч гаргаад бүгдийг орлцуулахгүй байхаар болгосон бна. Алийгаа алджээ луйварчид 2016-04-18
зочин:Эндээс МУНН, ХҮН, БНН -ын даога нарыг сонгоё ! бусад 26 жил зайдалсан хулгайч нар бна 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?